~Сайхан үгс нь хэлхээтэй сувд мэт~

Хамгийн гоё

Хялбар хайлт


Биднийг дэмжээрэй


Танд баярлалаа. Сайн үг тарааж сайны үрийг тарьцгаая.

Аз жаргал (сургааль үлгэр)

Нэгэн удаа Аз Жаргал ойгоор явж байгаад нүхэнд уначихжээ. Аз Жаргал нүхэн дотор суугаад уйлж гарав. Хажуугаар нь хүн явахыг чих тавин сонсоод, Аз Жаргал нүхнээс хашгирч байна гэнэ:

 "Сайхан сэтгэлт хүн минь! Намайг эндээс татаж гаргаач."
«Хариуд нь чи надад юу өгөх юм бэ?» - гэж хүн асуув
«Харин чи юу хүсэж байна?» - гэж Аз Жаргал дахин асуув.
«Би тэнгис уруу харсан хамгийн үнэтэй том, сайхан байшин хүсэж байна».

Аз Жаргал тэр хүнд байшин өглөө. Харин нөгөө хүн баяр хөөртэйгээр гэр уруугаа гүйн одож Аз Жаргалын тухай мартав. Аз Жаргал нүхэн дотор суугаад улам чанга уйллаа.

Хажуугаар нь хоёр дахь хүн явахыг чих тавин сонсоод Аз Жаргал түүн уруу хашгирлаа:

"Сайхан сэтгэлт хүн минь! Намайг эндээс татаж гаргаач."
«Хариуд нь чи надад юу өгөх юм бэ?» - гэж хүн асуув
«Харин чи юу хүсэж байна?» - гэж Аз Жаргал дахин асуув.
«Би янз бүрийн загвартай олон гоё үнэтэй машин хүсэж байна».

Аз Жаргал тэр хүнд асуусан зүйлийг нь өгөхөд харин нөгөөх нь баяр хөөр болон Аз Жаргалыг таг мартаж гүйн одлоо.

Аз Жаргал итгэл найдвараа бүүр алдав.

Гэнэт гурав дахь хүн явж байгааг сонсоод Аз Жаргал түүн уруу хашгирав:
"Сайхан сэтгэлт хүн минь! Намайг эндээс татаж гаргаач дээ."

Хүн Аз Жаргалыг нүхнээс татаж гаргаад цаашаа яваад өгөв. Баяр хөөр болсон Аз Жаргал түүнийг гүйцэж очоод асуув:

«Хүн гуай! Та надад тусалсныхаа хариуд юу хүсэж байна вэ?»
«Надад юу ч хэрэггүй ээ» - гэж хүн хариулав.

Тэгээд л Аз Жаргал тэр хүнаас огтхон ч хоцрохгүйг хичээн араас нь салахгүй дагаж гэнэ.
Эх сурвалж: http://www.mirpozitiva.ru/

0 comments:

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Холбогдох © 2013 Бидний тухай

Сайхан мэдээ тараагаарай :) Биднийг дурдаж бас дэмжээрэй. Баярлалаа.