Чи хэн бэ гэдгээ хэлээч? Магадгүй, чи хуулийн мэргэжилээр сурч байгаа оюутан байх. Гэхдээ би чамайг юугаар сурдаг вэ асуугаагүй, харин «ЧИ хэн бэ?» гэж асууж байна.
Магадгүй чи: «Би 35 настай, олон найз нөхөдтэй, догь залуу» гэж хэлэх байх. Гэхдээ би чамайг хэр догь залуу вэ, хэдэн настай вэ, чамд найз байдаг уу гэж асуугаагүй, харин «ЧИ хэн бэ?» гэж дахиад л асууя.
Мэгдэж гайхсан чи «Би – хүн!» гэж хариулах байх. Энэ удаад ч би чиний хариултыг хүлээж авч чадахгүй нь, биологийн ямар төрөлд харъяалагддагыг чинь би асуугаагүй, «ЧИ хэн бэ?» гэж би асууж байна.
Таныг дахин зовоохоо больё доо, энэ асуултын хариулт нь зүгээр л ЧИ БОЛ ЧИ! Гэхдээ энэ нь зүгээр нэг чанга хашгирсан үг биш. Миний хувьд эдгээр үгс нь ямар нэгэн ид шидийн мэт санагддаг, учир нь чи энэ үгсийг ямар их гүн утгатай, ямар их далайцтай болохыг ойлгох л юм бол жинхэнэ эрх чөлөөтэйгээ учирна! Тайлбарлахыг хичээе...
Чиний хэдэн настай, хэр их мөнгө олдог, ямар машин унадаг гэдэг бол чи биш. Өнөөдөр чиний өмссөн байгаа хувцас ч биш. Чиний хэдэн найзтай, бага байхдаа юу хийдэг байсан, ямар эцэг эхтэй чинь - энэ бүгд чи биш. ЧИ БОЛ ЧИ!
Чи - энэ бол чиний дотор орших гарт баригдашгүй хүчирхэг чухал нэгэн юм - энэ бол чиний биологийн бие дотор орших Бурханы хүч юм! Чиний ямар харагдаж байгаа, ямар машинтай, ажлаа яаж хийж байгаа чинь хэн нэгэнд таалагдах эсэх, ямар нүдтэй, ямар биетэй зэрэг өөрийнхөө тухай сонсож дадсан тэр бүгд чинь чи биш! ЧИ бол чи!
Одоо харин, та өөрийгөө өөр бусдын бодол санаа, шүүмжлэлийн цуглуулга бус, өөрийнхөө хэнээс ч хамааралгүй давтагдашгүй нэгэн Би гэдгийгээ ойлгож ухаарах юм бол ямар их хязгааргүй эрх чөлөө таны өмнө нээгдэхийг нэгхэн хором төсөөлөөд үз дээ. Чамайг би бусдын бодол санаанд тоомжиргүй ханд гэсэнгүй, харин тэдний байнгын нөлөөлөл таны жинхэнэ өөрийгөө ойлгоход садаа болохвий гэж санаа оруулах гэсэн юм.
Хүмүүс бидэнд яаж нөлөөлдгийг саная. Хүмүүс чамайг онцгүй харагдаж байна гэх юмуу эсвэл мэдээжийн юмыг хийж чадахгүй байна гэж хэлэхэд аажим аажимаар толгойд чинь "чи - царай муутай", "чи - чадваргүй амьтан" гэх мэт бодол эргэлдэж эхэлдэг. Хамгийн гол нь чи үүнд итгэж эхэлдэг.
Өөр нөхцөл байдлыг аваад үзье. Хүмүүс таны хийсэн зүйлийг үнэлж, таныг мундаг хэмээн шагшин магтжээ. Чи урам орж, баяр хөөр болон таны толгойд "Чи - мэргэжлийн","Чи үүнийг бүгдээс илүү хийдэг" гэсэн бодлууд эргэлдэж эхэлнэ. "Энэ муу гэж үү?" гэж чи асуух байх. Энэ ч муугүй л дээ, гэхдээ энэ л бидний эрх чөлөөг хязгаарлаж байдаг тэр зүйл юм, өөрөөр хэлбэл энэ хоёр тохиолдолд хоёуланд нь чи эргэн тойрны хүмүүсийн бодол санаанаас уяатай болсон байна. Ингэж бусдаас хамааралтайгаар өөрийгөө дүгнэснээр эрх чөлөөгөө байхгүй болгодог.
Өөрийнхөө би-д итгэцгээе! Өөрийнхөө дотор байгаа баригдашгүй, харагдашгүй тэр л хүч чадлыг мэдэр! Чиний эргэн тойронд байгаа бүхэн чи биш гэдгийг сана! ЧИ бол ЧИ!
"Өөрийнхөө тайзан дээр чи удирдаач"
Эх сурвалж: http://www.mirpozitiva.ru/
0 comments:
Сэтгэгдэлээ үлдээнэ үү