~Сайхан үгс нь хэлхээтэй сувд мэт~

Хамгийн гоё

Хялбар хайлт


Биднийг дэмжээрэй


Танд баярлалаа. Сайн үг тарааж сайны үрийг тарьцгаая.

Харандаа

Жаалхүү эмээгийнхээ захидал бичиж буйг хараад асуулаа:

— Та бидэнд тохиолдсон юмыг бичиж байгаа юмуу? Миний тухай бичиж болох уу?

Эмээ бичихээ азнаж, инээмсэглээд ачдаа хэллээ:

— Намайг чиний тухай бичиж байгааг чи таачихлаа. Гэхдээ миний юу бичиж байгаа биш, харин юугаар бичиж байна вэ гэдэг чухал юм. Би чамайг өсөж том болоод энэ харандаа шиг болоосой гэж хүсэх юм...

Хүү харандааг сонирхон хараад ямар ч онц гойд зүйл ажигласангүй.

— Энэ чинь яг л миний харж байсан бусад харандаа шиг юм байна!

— Бүгдийг хэрхэн харахаас хамаарна. Бүх ертөнцтэй яруу зохицолтой амьдрахад хэрэгтэй таван шинж энэ харандаанд байна.

Эхнийх: ямар ч гоц ухаантан боллоо гэсэн биднийг залан чиглүүлж байгаа гар байдгийг мартаж болохгүй. Энэ гарыг бид Бурхан гэдэг. Түүнд бүрэн итгэх хэрэгтэй.

Хоёрт: бичихийн тулд харандааг үзүүрлэх хэрэгтэй болдог. Энэ нь түүнийг бага зэрэг өвтгөдөг ч дараа нь харандаа сайхан гардаг. Тиймээс, өвчнийг тэсвэрлэж чадвал илүү сайжрахад тусална.

Гуравт: Харандаагаар бичсэн зүйлд алдаа гарсан бол хэзээ ч баллуурдаж болдог. Алдааг засахад хэзээ ч оройтохгүй, засаж байж л зөв болдог.

Дөрөвт: Харандааны үнэ цэнэ түүнийг хийсэн мод, түүний хэлбэрт биш харин голд нь байх баланд бий. Тийм болохоор өөрийнхөө дотор орших тэр зүйлийн тухай байнга бодож бай.

Тэгээд хамгийн сүүлд, тавт нь: харандаа үргэлж өөрийнхөө ард мөрөө үлдээж байдаг. Үүнтэй адилаар чи ч мөн ардаа мөр үлдээж байдаг учраас алхам бүрээ цэгнэж бай.

Эх сурвалж: http://www.mirpozitiva.ru/


0 comments:

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Холбогдох © 2013 Бидний тухай

Сайхан мэдээ тараагаарай :) Биднийг дурдаж бас дэмжээрэй. Баярлалаа.