~Сайхан үгс нь хэлхээтэй сувд мэт~

Хамгийн гоё

Хялбар хайлт


Биднийг дэмжээрэй


Танд баярлалаа. Сайн үг тарааж сайны үрийг тарьцгаая.

Энгийн, цахилгаангүй хөргөгч

Африкийн Нигер улсын зохион бүтээгч Мохаммед Бах Абба хоол хүнс хадгалах маш энгийн систем хийжээ. Түүний бүтээл амьдралд нэвтрэх хүртэл нутгийн хүмүүс ургацаа нэн даруй зарах хэрэгтэй болдог байжээ.

Энэ хөргөчний ажиллах зарчим нь тун энгийн бөгөөд элсэн цөл, халууны улиралд хээр хөдөө аялахад хэрэг болж мэднэ (чийгшил өндөртэй газар ажиллахгүй).

Энэ хөргөгч нь хоёр шавран савнаас тогтох ба жижиг савыг том дотор нь хийгээд завсрын 1-3 см-ийн хоосон зайг тэр чигээр нь нойтон элс дүүргэх юм. Ингээд
дотор нь хүнсээ хийгээд нойтон алчуураар таглана. Элсийг үргэлж усаар ханатал норгож, нойтон байлгаснаар (өдөрт дунджаар 2 удаа) ууршилт нь доторх саванд байгаа хүнсийг сэрүүн хадгалах боломж олгоно.


Энэ бүтээлдээ Мохаммед $100000-ын Ролексын шагнал хүртсэн байна. Чийгний эсрэг, мөөгөнцрийг зогсоох үйлчилгээтэй энэ төхөөрөмжөөр баклажаныг 3-хан өдөр хадгалдаг байсан бол одоо 27 өдөр, Африкийн бууцай 1 өдрийн оронд 12 өдөр, помидор чинжүү 3 долоо хоног, махыг хэдхэн цагийн оронд 2 долоо хоног хүртэлх хугацаагаар, ус шингэн зүйлсийг 15 градуст гэх мэт хадгалж болохоор болжээ. Хүнсийг ийнхүү удаан хадгалж чаддаг болсноор  Нигери болон ойролцоох орнуудын айлууд хүүхдүүдээ ургац муудахаас өмнө заруулахаар зах уруу явуулахын оронд сургуульд явуулж чадахаар болжээ. Тосгоны сургуулиудад охид аль хэдийн урьдынхаасаа илүү хамрагдах болсон байна.

Энэ хөргөгч олон орны сонирхлыг татаж байгаа ба зохиогчийг Бразилаас авахуулаад Энэтхэгт хүртэл сургалт зохион байгуулахыг урьжээ.

Эх сурвалж: Greenoptimistic

0 comments:

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Холбогдох © 2013 Бидний тухай

Сайхан мэдээ тараагаарай :) Биднийг дурдаж бас дэмжээрэй. Баярлалаа.