~Сайхан үгс нь хэлхээтэй сувд мэт~

Хамгийн гоё

Хялбар хайлт


Биднийг дэмжээрэй


Танд баярлалаа. Сайн үг тарааж сайны үрийг тарьцгаая.

Эрвээхэйн сургамж

Нэгэн эрвээхэйн хүүхэлдэйд жижигхэн нүх гарсан байв. Тохиолдлоор хажуугаар нь өнгөрч явсан хүн энэ бяцхан нүхээр эрвээхэй гарахаар яаж хичээж байгааг удаанаар ажиглаж зогсов. Удаан хугацаа өнгөрөхөд нөгөө нүх нь жижигхэн хэвээрээ байхад эрвээхэй харин ямар ч хүчгүй болсон мэт санагдав.

Тэгээд тэр эрвээхэйд туслахаар шийдэж тонгорог гаргаж ирэн хүүхэлдэйн гэрэнд гарсан бяцхан нүхийг томсгоход эрвээхэй хүүхэлдэйнээсээ гарлаа. Гэвч бие нь сулбагар, хүчгүй, далавч нь турьгүй болохоор арайхийн хөдөлж байв. Нөгөө хүн "Удахгүй далавч нь дэлгэгдэн биежиж, ниснэ дээ" гэж бодон ажигласаар байлаа. Юу ч болсонгүй!

Амьдралынхаа үлдсэн хугацаанд эрвээхэй сулбагар бие, тэнийгээгүй далавчаа газраар чирэн явахаар болжээ. Тэр ингээд нисэж чадаагүй юм!

Хүн түүнд туслахыг хүссэнээс бус тэр бяцхан нүхээр эрвээхэй өөрийн хүчээр багтаж гарснаар биеэс нь ялгарсан шингэн далавч уруу нь очиж байж далавч нь тэнийж нисэх ёстой байсныг мэдээгүй байжээ. Эрвээхэйг өсөж хөгжиг гэсэндээ амьдрал түүнд энэ хальсыг орхиж гарах ажил оноожээ.

Амьдралд бид заримдаа өөрсдөө чармайж хичээх үеүдтэй тулгардаг. Хэрвээ бидэнд бэрхшээлтэй тулгарахгүйгээр амьдрах боломж олгосон байсан бол бид хоосон л хоцрох байв. Бид одоогийнх шигээ ийм хүчтэй байж чадахгүй байх байлаа. Бид хэзээ ч нисэж чадахгүй байх байж.

Би хүч чадлыг гуйлаа... Харин амьдрал намайг хүчтэй болог гээд бэрхшээлийг явуулжээ
Би цэцэн ухаан гуйлаа... Харин амьдрал намайг шийдэл олог гээд асуудал илгээжээ
Би баялаг гуйлаа... Харин амьдрал намайг ажиллаг гээд оюун ухаан, хүч чадал өгчээ
Би нисэх боломж байна уу гэж асуулаа... Харин амьдал намайг даван туулаг гээд саад тотгор өгчээ
Би хайрыг гуйлаа... Харин амьдрал намайг туслаж байг гээд хүмүүсийг өгчээ
Би сайн сайхныг гуйлаа... Харин амьдрал надад боломжууд өглөө

Би гуйсан бүхнээ авч чадаагүй. Харин яг хэрэгтэй байсан бүгдээ авч чаджээ.

Эх сурвалж: http://www.mirpozitiva.ru/

0 comments:

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Холбогдох © 2013 Бидний тухай

Сайхан мэдээ тараагаарай :) Биднийг дурдаж бас дэмжээрэй. Баярлалаа.