
— Ганц хоёр цагаас илүүгүй дээ — гэж загасчин хариулав.
— Чи арай олон цаг сууж илүү их загас барьдаггүй юм уу? — гэж бизнесмэн гайхлаа.
— Нэг загас маргаашдаа манайд хүрэлцээтэй — гэж хариулж гэнэ.
— Тэгэхээр, загасаа барьчихаад дараа нь юу хийх болж байнаа? — гэж бизнесмэн мөн л бууж өгөлгүй асуулаа.
— Би үд хүртэл унтдаг, тэгээд ганц хоёр цаг явж загас барина, дараа нь хүүхдүүдтэйгээ тоглож наадчихаад эхнэртэйгээ түр дугхийж амрана, тэгээд тосгоноороо зугаалж, орой нь вино ууж найз нартайгаа гитар тоглодог доо. Харж байна уу, би сайхан амьдардаг шүү — гэж загасчин тайлбарлав.
— Би Харвард төгссөн гэж бизнесмэн хэлээд — чи бүгдийг буруугаар хийж байна, би чамд яаж зөвөөр хийхийг зааж өгье — чи бүхэл өдөржингөө загас барих ёстой, дараа нь өөртөө том завь худалдаж ав гэлээ.
— Дараа нь яахав? — гэж загасчин асуув.
— Дараа нь чи бүр олон загас барьж хэд хэдэн завьтай болох хэрэгтэй, бүр цаашлаад усан онгоц, тэгээд нэгэн сайхан өдөр зөндөө усан онгоцтой болно доо.
— Харин дараа нь?
— Дараа нь загаснуудаа дундын зуучлагчаар дамжуулалгүй үйлдвэрт шууд нийлүүлж ашигаа өсгөөд өөрийн гэсэн үйлдвэр нээх хэрэгтэй.
— Дараа нь?
— Дараа нь чи энэ бурхан мартсан тосгоныг орхиж том хотод очоод том оффис нээж захирлаар нь сууна.
— Энэ бүхэнд чинь тэгээд хэр их хугацаа орох юм дээ?
— 15–20 жил.
— Тэгээд дараа нь яах болж байнаа?
— Харин дараа нь — гээд бизнесмэн инээмсэглээд — дараа нь хамгийн сайхан зүйл болно. Чи өөрийн үйлдвэрээ хэдэн саяар зараад маш баян болно доо.
— Харин дараа нь?
— Дараа нь чи ажиллахаа больж, эргийн ойролцоо жижигхэн тосгон уруу нүүж очоод, үд болтол унтаж, хэсэг зуур загасчилсныхаа дараа хүүхдүүдтэйгээ тоглон наадаж, эхнэртэйгээ амарч, тосгоноороо зугаалан, оройд нь вино ууж найзуудтайгаа гитар тоглоно доо…
Эх сурвалж: mirpozitiva.ru
0 comments:
Сэтгэгдэлээ үлдээнэ үү