
Тэгээд профессор хайрцаг хайрга аван сав уруу хийгээд бага зэрэг сэгсрэн тараахад чулуунуудын завсраар тархан оржээ. Тэрээр оюутнуудаас ахин сав дүүрэн эсэхийг асуув. Тэд инээлдэн, - дүүрэн байна - гэлээ.
Профессор хайрцагтай элс аваад сав уруу асгалаа. Элс савны үлдсэн хоосон зайг дүүргэхэд профессор оюутнуудад хандан "Энэ савыг амьдрал гэж үзвэл чулуунууд нь гэр бүл, эрүүл мэнд зэрэг хамгийн чухал зүйлс юм. Бусад зүйлс байхгүй байсан ч чулуунууд байхад амьдрал тань утгатай хэвээр л байх болно. Хайрга бол ажил, сургууль гэх мэт бусад зүйлс. Харин элсээр эд материал болон бусал шалихгүй жижиг зүйлсийг төлөөлүүлсэн юм." гэжээ.
Хэрвээ савыг эхлээд элсээр дүүргэвэл чулуу, хайрга хийх өөр ямар ч зай үлдэхгүй, дараа нь хэзээ ч хийж чадахгүй. Амьдрал ч үүнтэй адил. Хэрвээ та өөрийн үнэт цаг, энергийг шалихгүй жижиг зүйлст үрвэл, үнэхээр хамгийн чухал зүйлст зай үлдэхгүй. Том чулуунуудыг эхлэж хийгээрэй.
Өөрийн аз жаргал, сайн сайханд хамгийн их ач холбогдолтой зүйлстээ анхаарлаа хандуулна уу. Эрүүл мэндээ анхаарч, хүүхдүүдтэйгээ тоглоход, өглөөд гүйж, эмээдээ захиа бичихэд цаг гаргаарай. Ажил хийх, гэр цэвэрлэх зэрэгт хэзээд цаг гарна. Эх сурвалж: sparkpeople.com
Цаг гарга
Баясаж цэнгэдэг нь газар эх тул
Байгалаа хайрлахад цаг гарга
Бага залуу харагдах тул
Баясаж наадахад цаг гарга
Орчлонгийн жам өршөөлгүй тул
Онцолж сүсэглэхэд цаг гарга
Хүүхдийн сэтгэл эмзэг тул
Хүлээж сонсоход цаг гарга
Хөгшид бүхэн энэрэлтэй тул
Хүндлэн хайрлахад цаг гарга
Ариун хишиг бурхных тул
Аврал сэтгэлд цаг гарга
Аз жаргал харгүй тул
Анд нөхөддөө цаг гарга
Зүрх сэтгэлийн дуудлага тул
Зоргоор баясахад цаг гарга
Зовох цагт ивээлтэй тул
Зон олонд цаг гарга
0 comments:
Сэтгэгдэлээ үлдээнэ үү