~Сайхан үгс нь хэлхээтэй сувд мэт~

Хамгийн гоё

Хялбар хайлт


Биднийг дэмжээрэй


Танд баярлалаа. Сайн үг тарааж сайны үрийг тарьцгаая.

Та ургуулж чадна :)

Нэгэн бүсгүй дэлгүүрийн лангууны ард худалдагчийн оронд Бурхан зогсож байна гэж зүүдэлжээ.

- Бурхан минь! Энэ чинь та байна шүү дээ!
- Тийм ээ, Би байна, - гэж Бурхан хариулж гэнэ.
- Танаас юу авч болох вэ? гэж асуухад
- Бүгдийг, - гэж хариуллаа.
- Тэгвэл би эрүүл мэнд, аз жаргал, хайр, амжилт, тэгээд бас маш их мөнгө авъя!

Бурхан инээмсэглээд захиалсан барааг авчрахаар явлаа. Удалгүй тэр нэг жижигхэн хайрцагтай буцаж ирэв.

- Ингээд л болоо юу?! гэж бүсгүй дуу алдав.
- Тиймээ, хэмээн Бурхан тайвнаар хариулаад, - намайг зөвхөн үрийг нь л зардаг гэдгийг мэдээгүй хэрэг үү? гэжээ. 

Эх сурвалж: http://www.mirpozitiva.ru/


0 comments:

Сэтгэгдэлээ үлдээнэ үү

Холбогдох © 2013 Бидний тухай

Сайхан мэдээ тараагаарай :) Биднийг дурдаж бас дэмжээрэй. Баярлалаа.