

Бяцхан ханхүүгийн өчүүхэн жижиг гариг нь байшингаас үл ялиг л том. Гурван галт уултай, нэг цэцэгтэй.


Нэг өдөр, хаанаас ч юм туугдан ирсэн үрнээс нэгэн маш онцгой цэцэг гараад ирчихсэн байсан тул бяцхан ханхүү бусдаасаа нэн өөр тэрхүү нахиаг өчүүхэн ч холдолгүй ширтэж байв. Энэ бяцхан нахиа удалгүй үзэсгэлэнт сарнай болсон юм. Сарнай хичнээн дургүй байсан ч бяцхан ханхүү нэгэн өдөр гаригаа орхин аялсаар дэлхий дээр хүрэлцэн ирдэг. Аялалын замдаа хэд хэдэн жижиг гаригаар дайрдаг. Магтуулах дуртай биеэ тоосон хүний гариг, бүхнийг захирахыг хүсэгч хааны гариг, утга учиргүй согтуурагч архичины гариг, оддыг тоолон "өмчилдөг" бизнесмэний гариг, минут бүр "тушаал"-ын дагуу гэрэл асааж унтраах гэрэл асаагчийн гариг, зөвхөн ширээний ард сууж бичиг, цаастай зууралдах газарзүйчийн гэсэн зургаан гаригийн дараа газарзүйчийн зөвлөснөөр долоо дахь гариг дэлхий дээр ирдэг.
Дэлхий дээр ирээд хамгийн эхлээд могойтой тааралддаг. Дараа нь дүүрэн сарнайтай цэцэрлэгт ирээд өөрийнх нь сарнай ертөнцөд ганц байдаг онцгой ховор цэцэг биш эдгээр сарнайны л адил ердийн л нэг цэцэг юм, тийм болохоор өөрөө ч бас онцгой ханхүү биш юм гэж бодоод уйлж эхэлтэл үнэг гарч ирдэг.


Номын товчхондоо иймэрхүү бөгөөд ухаарал авахаар хөөрхөн ном шүү. Та уншаад үзээрэй.
Зохиогч Antoine de Saint-Exupéry
Монгол хэлэнд орчуулагдсан эсэхийг мэдэхгүй ч Англи хэл дээр эндээс уншиж болно.
0 comments:
Сэтгэгдэлээ үлдээнэ үү