БИ УУЧИЛСАН
Цэнхэр манантай намраар мэнд л байгаасай гэж залбирсан
Цаг цагийн аясаар урваж нүүсэн шувуудыг уучилсан
Цаадхан далайдаа очоод жаргаад ирээсэй гэж ерөөсөн
БИ УУЧИЛСАН
Гэмгүй явахад минь гүтгэсэн танихгүй хүнийг уучилсан
Гишгэсэн мөр бүхэнд минь аз тохиодоггүйг ойлгосон
Гэгээ татуулж явахад минь атаархсан танил хүмүүсээ уучилсан
Гэрэл байгаа газарт сүүдэр байдгийг ухаарсан
БИ УУЧИЛСАН
Намайг гомдоож зүрх зүссэн хэн бүхнийг би уучилсан
Яахавдээ хүн л юм чинь гээд цагаатгасан
Нартад олон хүнийг гомдоосон өөрийгөө ч уучилсан
Яалтай ч билээ дээ тэнэгхэн залуу нас минь гэж цайруулсан
БИ УУЧИЛСАН
Уучилахгүй л бол зүрх хүндрээд байхлаар нь
Уужимхан хорвоо давчдаад байхлаар нь
Цөмийг нь би уучилж орхисон
Цээжин дотроос минь хайр ундарсаан
БИ УУЧИЛСАН
Зохиогч (Мэдэхгүй. Жинхэнэ зохиогчийн нэрийг олж мэдэх хүсэлтэй байна.)