Суудал тавиагүй хүүд бүү уурла, эмээ минь
Магадгүй та залуу харагдсан байх, харин ч та баярлаарай
Хөл дээр чинь гишгэсэн залууд бүү уурла, бүсгүй минь
Магадгүй та таалагдаад өдсөн байх, харин ч та баярлаарай
Гэрийн ажилдаа туслаагүй охиндоо бүү уурла, ээжээ
Магадгүй бусдын ажилд туслаад завгүй байсан байх, харин ч та баярлаарай
Ээж аавынхаа зэмлэлд бүү уурла, хүүхдүүдээ
Магадгүй тэд чам шиг залуу явснаа мартчихсан байх, ойлгоорой
Мөнгө зээлүүлээгүй найздаа бүү уурла, эрхмээ
Итгэлээ зээлдүүлж болохгүй гэдгийг ухааруулж өгсөнд нь баярлаарай
Чамайг тоогоогүй бүсгүйд бүү уурла, залуу минь
Дараагийн бүсгүйтэй учрах боломж өгсөн түүнд харин ч та баярлаарай
Оройтож ирсэн хүүдээ бүү уурла, ааваа
Магадгүй унааны мөнгөө айлын охинд өгчихөөд алхаж ирсэн байх, харин ч та баярлаарай
Эх сурвалж: odtuja_23.blog.gogo.mn
0 comments:
Сэтгэгдэлээ үлдээнэ үү