Нэгэн хүн өөрийн үзэсгэлэнт ногоон зүлгээрээ ихэд бахархдаг байлаа. Гэтэл тэр өвсөн дунд нь багваахай цэцэглэж байхыг олж харжээ.
Энэ багваахайнуудыг тэр тариагүй болохоор хогийн ургамал гээд л зулгаагаад хаячихлаа. Хэсэг байзнаж байтал багваахайнууд дахиад л гараад ирэв. Ургахдаа бүр өвс мэт зүсээ хувирган ургажээ. Хүн тэднээс ангижрахыг хичээгээгүй юм шиг л багваахайнууд улам л илүү, хурдан ургаад байв.
Хүн бүр байнга л тэмцэлдэж гомдоллосоор нойр нь хүрэхээ байгаад өвдөж гэнэ. Тэгээд эцсийн эцэст хөдөө аж ахуйн хэлтэс уруу "Би бүхий л аргыг хэрэглэж үзлээ. Яах вэ? Зөвлөөч." гэсэн захидал илгээжээ.
Удалгүй захидлын хариу ирсэн нь: "Тэднийг хайрлах хэрэгтэй гэж танд зөвлөх байна" гэсэн байв.
Эх сурвалж: http://www.mirpozitiva.ru/
1 comments:
hi
Сэтгэгдэлээ үлдээнэ үү